Согтуу жолооч 1300 айлыг цахилгаангүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч 1300 айлыг цахилгаангүй болгожээ

Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд  жолооч "Н" гэгч нь өчигдөр орой 22.00 цагийн орчимд "Sherokee" маркийн "УНТ 77-03" улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож яваад “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээсэн байна. Ослын улмаас  32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаангүй болжээ.

"Цахилгаан түгээх сүлжээ" компанийн урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад ажиллаж байна.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж