Ямар нэртэй хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан нь тодорхой бус “Орон орны шилдэг үргэрүүд” хэмээх хүүхдийн номонд “гүнж нь ханхүүгийнхээ хацар дээр үнсч, ханхүү нь гүнжийнхээ хүзүүн дээр унсч, дараа нь тэр хоёр орон дотроо ороод ертөнцийн жаргалыг эдэлж гэнэ ээ” гэсэн өгүүлбэр байжээ.
Энэ үлгэрийг уншсан жаахан охин “Эгч ээ, хоёулаа орондоо орж жаргах уу” гэж асуусан тухай мэдпээлэл саяхан нэгэн телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гарав. Сурвалжлагч энэ талаар тодруулахаар БСШУЯ-ны нэгэн түшмэдтэй уулзахад “Тухайн хүний сонголт шдээ. Хэрвээ хүүхэддээ тийм юм уншуулахгүй гэж байгаа бол авч өгөхөө л больчихгүй юу” хэмээн “Яах гэж авч өгсөн юм бэ, өөрсдийнх нь буруу” гэх нь холгүй тайлбар өгч байх юм. Түүнийхээр бол хүүхэддээ ном авч өгөхийн тулд эцэг эхчүүд эхлээд уншиж үзэж байж авч өгөх ёстой юм гэнэ. Номын дэлгүүрт ном уншаад зогсч байх зам байх уу.
Бас номын дэлгүүр зарах гэж байгаа номоо уншуулах уу. Худалдаж авчихаад уншиж үзээд хүүхдэд уншууламгүй ном байх юм бол номын дэлгүүр буцааж авах уу. Ийм хачин юм ярьж суудаг төрийн яамны түшмэд байна.
Хүн юу эдэлж хэрэглэх нь хүний сонголт ч гэсэн тэр сонгосон юмнууд нь стандарт шаардлагыг хангасан байдаг. Ухаандаа автобус такси хоёрын алинд суух нь сонголт мөн боловч автобус 500, такси км нь 700 төгрөгөөр явж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн гэхэд бүгд хүний биед хоргүй байдаг, хортой байвал худалдаанаас татаж, хариуцлага алдсан байгууллага хувь хүнд шийтгэл оноодог шүү дээ. Үүний адил “хүүхдийн” нэр зүүсэн, хүүхдийн гарт очиж байгаа номнуудыг холбогдох яамнаас хянах л ёстой. Зүй нь тэр эргүү түшмэд “Хаана тийм номс гарч байна, очье арга хэмжээ авна” гэх хэрэгтэй бус уу.
Хүүхдэд буруу үлгэр дуурайлтай, садар самууныг сурталчилсан нрмуудыг хэн дуртай нь бичих ёстой, авч өгөх эсэх нь эцэг эхчүүдийн асуудал гэсэн ийм балай юм ярьж явдаг түшмэдүүдийг ажлаас нь халсан ч багадна. Хүүхдэд садар самууныг сурталчилна гэдэг оюун ухааныг нь хордуулж байгаагаас ялгаагүй. Харамсалтай нь, хууль сахиулах үүрэгтэй байгууллагууд нь ажлаа нэг иймэрхүү байдлаар хийж байна. Үнэндээ Монголд амьд явах баталгаагүй болж байна. шүү.
Хүнсэнд хордлоо гэхэд “Өчнөөн олон хүнс байхад яах гэж хортойг нь авч идсэн юм бэ” гэнэ. Машинд дайрууллаа гэхэд “Явган хүний зам байсаар байтал яах гэж машин замаар явсан юм. Сонголт байсан шүү дээ” гэж адална. Улс орон хөгжихгүй, дарга даамлууд идэж уугаад, ард түмэн ядуурахаар “Өөрсдөө л сонгоо биз дээ. Өөр олон сонголт байсахн шүү дээ.
Өөрсдийнх нь хохь” гэнэ. Алхам тутамд сонголт, ихэнх нь аюултай, хохироох сонголт. Уг нь ийм байх ёсгүй ч хууль журам хэрэгжүүлж байгаа газар гэж алга. Цалин авсан, ажил хийж байгаа дүр эсгэсэн ярвагар түшмэдүүдээр төрийн алба дүүрчихсэн байна. “Сонголт” гэдэг үгийг сонсохоор аймшигтай ч санагдах чинь юу вэ.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn