"Урьдчилан сэргийлэх нь эм уухаас илүү сайн юм", урьдчилан сэргийлэх аргуудад таны эрүүл мэндийн хэвшилийн цөөхөн хэдэн менежментүүд багтана.
1) Бөөрний ачааллийг хязгаарлах
Хоолын зуршилдаа хортой нэгдлүүдийг багасгах замаар өөрлөлт оруулах юм. Цусан дахь хортой нэгдлүүд нь биеээс бөөрөөр дамжин шээсээр гадагшилдаг байна. Өдөрт биен дэх бүхий л цус 20-25 удаа бөөрөөр эргэлдэж шүүгддэг. Иймээс бөөрний ачааллыг багасгах нь чухал юм.
2) Ус их хэмжээгээр уу
Өдөрт 8-10 стакан ус уух нь чухал юм гэдгийг гайхаж байна уу ? Учир нь та хангалттай ус ууж чадахгүй бол таны цусны эргэлтэнд хангалттай даралт үүсэхгүй буюу биеээс хорт нэгдлүүдийг гаргаж чадахгүй болдог байна.
3) Цэвэрлэгч хоол хүнс хэрэглэ
Жимс болон хүнсний ногоонууд нь шээс ялгаруулах болон биенээс үүссэн илүүдэл хүчлийг устгахад бөөрөнд тусалдаг. Хоол хүнс нь бие дэх чөлөөт радикалаас шалтгаалж эсүүд гэмтхээс сэргийлэхэд тусалдаг антиоксидантыг агуулдаг.
a. Өндөгний цагаан нь бусад мах, шар уурагтай харьцуулхад бага фосфор агуулдаг ба найрлагандаа чухал амин хүчлүүдийг агуулсан уургаас тогтсон сайн чанарын уургийн нөөц юм.
b. Байцаа- Өндөр хэмжээний витамин К, витамин С байдаг. Бас түүнчлэн байцаа бол витамин В6 болон фолийн хүчлийн үндсэн эх үүсвэр юм. Бага өртгөөр бөөрөндөө эрүүл зуршил бариж болох нь байна.
c. Улаан чинжүү- Улаан чинжүүнүүд нь бага хэмжээний кали агуулдаг. Энэ амтлаг ногоо нь витамин С болон витамин А, бидний сайн мэдэх В6, фолины хүчлийн эх үүсвэр юм.
d. Усан үзэм- Усан үзэм нь бөөрний хорт бодисыг зайлуулах төгс сонголт бөгөөд биед бий болсон шээсний илүүдэл хүчлийг биеээс гаргахад тусалдаг.
e. Цангис жимс- Амин чухал эрдэс бодис болон (proanthocyanidin) гэж нэрлэгддэг антиоксидантыг агуулдаг. Тэдгээр нь мөн түүнчлэн биен дэх хүчлүүдийг зайлуулахад тусалдаг (hippuric) хүчил гэж нэрлэгддэг бодис руу хувирдаг хамхуу өвчний эмчилгээнд байдаг.
4) Магнийн хэрэглээ
Магни дутагдах үед бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж мөн бие хортой нэгдлүүд хуримтлагдах болон цусны даралт ихсэх өвчинг үүсэхэд нөлөөлдөг. Бөөрний үйл ажиллагааг хэвийн байлгах хангалттай магни авж байгаагаа мэдхийг хүсвэл олон төрлийн хар ногоон хүнсний ногоонууд, үр тариа, самарнууд болон бүхий л буудайнуудийг хэр хэрэглэж байгаага бодоорой.
5) Натри, давс, уургийг бууруулах
Биеийн илүүдэл уураг, давс, тэр ч байтугай усыг биеээс гадагшлуулахад энерги их зарцуулдаг. Хэрвээ эдгээрийн илүүдэл үүсвэл бөөрны шүүлтүүрийн үйл ажиллагаа нь шаргуу ажиллах хэрэгтэй болно. Натри нь шингэний тэнцвэрийг хадгалдаг гол зүйл гэхдээ үүний илүүдэл нь бөөрний өвчин болоод цусны даралт ихсэх магадгүй зүрхний шигдээс болон цус харвалтанд хүргэж болно. Хэрвээ бие дэх уургийн хэмжээ биеийн жингийн 1гр/кг аас хэтэрвэл бөөрний үйл ажиллагаа алдагдах бөгөөд цусан дах шээсний азотыг гадагшлуулахын тулд илүү ажиллах хэрэгтэй болно. Хэрэгтэй биш үед их ус уух нь бөөрөнд нэмэлт стресс үүсгэж бөөрийг гэмтээж болно.
6) Кальцийн нэмэлт эрдэс
Бөөр нь бие махбод дахь кальцийн нийлүүлэлтэнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Авах кальцийн хэмжээ буурахад даавар ялгардаг. Нарийн гэдсээр шимэгсэн кальци нь ялгарсан даавар витамин Д хоёр нэгдлийн тусламжтайгаар яс руу хүргэгддэг. Ясны сийрэгжлийн эсрэг бөөр ажилдаг боловч их кальцийн хэрэглээ нь бөөрны чулуу үүсгэдэг байна.
Мэдээллийг бэлтгэсэн: Б.Мөнхсаруул
Эх сурвалж: http://www.healthdigezt.com/tips-to-keep-you-kidney-healthy/