Хогны уутыг худалдаж авдаг уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Хогны уутыг худалдаж авдаг уу?

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг 2015 оны төсвийг мэдээлэх үеэр сэтгүүлчид хогны уутны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу холбогдох албаныханы бэлтгэн өгсөн мэдээллийн дагуу дараах мэдээллийг бэлтгэлээ.

“УБ хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлчүүдийг нэг ижил уутанд хогийг хийж, хаяж хэвшүүлэх зорилгоор 2013 оны аравдугаар сараас хогны уут тарааж эхэлсэн. Тодруулбал, 2013 оны аравдугаар сараас 2014 оны тавдугаар сар хүртэл нийслэлийн есөн дүүргийн 317 мянган сар бүр 15 ширхэг хогны уутыг тараасан. Зарцуулсан мөнгө нь 3.1 тэрбум.

Иргэд хогны уутыг худалдаж авдаг гэсэн үг

Хог хаягдлын зориулалтын уутанд хүнснээс бусад ахуйн хог хаягдлыг хийх бөгөөд нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг хогны уутны зардал 1425-1575 төгрөг юм байна. Энэ төлбөрийг айл өрхүүдээс авч байгаа хогны хураамж болох 2000-2500 төгрөгөөр уут хэлбэрээр буцаан олгогдог гэдгийг албаныхан онцолж байна.

Харин хогны уут үйлдвэрлэн нийлүүлэх компанийн сонгон шалгаруулалтад “ОБ пластик” ХХК, “Монгол хэвлэл” ХХК–тай гэрээ байгуулж 3,1 тэрбум төгрөгийг ногоон уут үйлдвэрлэх эрх авсан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгч буй мэдээллээр нийслэлийн 34607 айлаас авсан судалгаагаар хогны уутыг үргэлжлүүлэн тараах нь зөв гэж 60 гаруй хувь нь дэмжжээ.

Хогны уутын үйлдвэрлэгч компани хоёроор нэмэгджээ

Өнгөрсөн онд хогны уутыг “ОБ пластик”, “Монгол хэвлэл” ХХК гэх хоёр компани үйлдвэрлэж байсан бол энэ удаад компанийн тоо нэмэгдэж “Мультипак” ХХК, “Мөнгөнпластик” ХХК мөн үйлдвэрлэж эхэлжээ. Нийслэлийн 2014 оны  төсвийн тодотголоор нийслэлийн айл өрхөд олгох таваас зургаан сарын хэрэглээний уутны зардалд 2,7 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байна. Гэр болон орон сууцны хорооллын айл өрхөд олгох уутны хэмжээ, хийцийн хувьд дөрвөн төрлөөр төрөлжүүлж нийт 26 мянган уутыг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.  Учир нь хогны уутыг айл өрхүүдэд тарааж эхэлсэнээс хойш иргэдээс хогны уутны зузааныг нэмэгдүүлэх, гэр ба орон сууцны хороололд уутны хэмжээг ялгавартай олгох зэрэг санал, хүсэлтүүд байнга ирж байсантай холбогдуулан уутны чанар, хэмжээнд өөрчлөлт оруулсан байна.

Хогны уутны үзүүлэлт

Орон сууцны хороолол

Гэр хороолол

1

Хэмжээ

65*45см

75*45см

2

Хийц

Сэнжтэй ба сэнжгүй 2 төрлийн

Сэнжтэй ба сэнжгүй 2 төрлийн

3

Зузаан

3 микрон

3 микрон

Одоогоор хогны уутыг дүүргийн нэг цэгийн үйлчилгээ, иргэд хүлээн авах төв, Захирагчийн гэр хороолол дахь алба, хороод, СӨХ, худалдаа үйлчилгээний газар /8 нэрийн дэлгүүр, супермаркет/, гэр хороолол дахь ус түгээх байрууд, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан зохион байгуулах үүрэг, чиглэл дүүргүүдэд өгөгдсөний дагуу нийслэлийн хэмжээнд 1727 цэгээр уут тараах ажлыг зохион байгуулж байна. Харин уут авах тасалбарыг хороодоор дамжуулан айл өрхүүдэд тараах зохион байгуулалтанд оруулсан.

Дүүргүүдэд нийлүүлэгдсэн хогны уутны тооцоо дүүрэг тус бүрээр

Дүүргүүд

НСГ-ын 2013 оны жилийн эцсийн өрхийн тоо

Нэг сарын хэрэглээний уутны тоо

Дүүргүүдээс ирүүлсэн өрхийн тоо 2014.09 сар

Нэг сарын хэрэглээний уутны тоо /шинэчилсэн/

ДҮН

 
 
 

Үйлдвэрлэгчээс нийлүүлэх уутны тоо

    26,890,716

 

1

Чингэлтэй

39322

589830

39975

599625

     2,926,860

 

2

Баянгол

52406

786090

56757

851355

     4,160,717

 

3

Сүхбаатар

36039

540585

36901

553515

     2,699,640

 

4

Хан-Уул

35349

530235

41865

627975

     3,076,981

 

5

Сонгинохайр-хан

71747

1076205

77420

1161300

     5,669,920

 

6

Баянзүрх

80170

1202550

97498

1462470

     7,072,911

 

7

Багануур

7987

119805

6700

100500

        496,470

 

8

Налайх

9294

139410

9583

143745

        689,397

 

9

Багахангай

1065

15975

1079

16185

          77,820

 

 

 

333379

5000685

367778

5516670

 

 

 

 

5.4 сарын хэрэглээ 2015.02.15 хүртэл

4.9 сарын хэрэглээ 2015.01.25 хүртэл

    26,870,716

 

УБ хотын ЗАА-нд их цэвэрлэгээнд хэрэглэхээр

          20,000

 

Нийлүүлэгдсэн нийт уутны тоо

    26,890,716

 

Харин энэ онд?

УБ хотын ЗАА-ны Тохижилт, хог хагдлын удирдлагын хэлтсээс хогны уутыг сэнжтэй сэнжгүй, өнгө бүрээр ялган үйлдвэрлэж иргэдэд түгээхээр бэлтгэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ улиралд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-аар тус тус хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн  одоогоор нэг төрлийн уутанд хогийг хийлгэж байгаа бол энэ оны гуравдугаар улирлаас эхлэн ангилан ялгах зориулалт бүхий уутыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж