Парисын халдлага үйлдэгчдийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Парисын халдлага үйлдэгчдийг хөнөөжээ

 

 Саид бол Шериф Коуачи нарыг Парисын хойд хэсгийн үйлдвэрийн агуулахад бүсэлж, хөнөөжээ.

 

Францын цагдаа болон терроризмын эсрэг багийнхан өчигдөр /I.9/ Парис хотын орчимд нэгэн зэрэг хоёр газар ажиллагаа явуулж, гурван барьцаалагчийг хөнөөжээ. Францын цагдаа нар “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид халдсан Саид бол Шериф Коуачи нарыг  Парисын хойд хэсгийн үйлдвэрийн агуулахад бүсэлж, хөнөөжээ. Алжир гаралтай ах, дүүс Парис хотоос 35 км зайтай Даммартен-ан-Гоель тосгонд цагдаа нартай буудалцаж, нэлээд хэдэн хүнийг шархдуулсан аж. Зэвсэглэсэн ах, дүүс агуулахаас гарч ирэн цагдаа нарын эсрэг тулалджээ. Энэ үеэр цагдаагийн хоёр ажилтан гэмтэж шархатсан байна. Үүний дараа цагдаа нар  барилгад нуугдаж байсан  нэг ажилтныг олж гаргажээ.

 

 

“Hypercasherдэлгүүрт хүмүүсийг барьцаалжээ.

 

 

Үүнтэй зэрэгцэн Парисын зүүн хэсэгт терроризмын эсрэг багийнхан “Hypercasher” дэлгүүрт хүмүүсийг барьцаалсан зэвсэгт этгээдийг хөнөөсөн аж. Энэ үеэр барьцааны дөрвөн хүн амь үрэгдэж, өөр дөрвөн хүн хүнд гэмтсэн бөгөөд 15 хүнийг эсэн мэнд суллажээ. Ажиллагааны үеэр хоёр цагдаа гэмтэж шархатсан байна. Дэлгүүрт хүмүүсийг барьцаалсан 32 настай Амеди Коулибали гэгч нь “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид халдлага үйлдсэн ах дүүстэй холбоотой аж. Амеди Коулибали ах, дүүсийг баривчилвал барьцааны хүмүүсийг хөнөөнө хэмээн сүрдүүлж байжээ. Мөн тэд хоорондоо 500 гаруй удаа утсаар ярьсан байсан гэнэ. Францын цагдаа нар Амеди Коулибалийг Монруж дүүрэгт хоёр цагдааг хөнөөсөн халдлагыг үйлдсэнд сэжиглэн, ДНК-ийн шинжилгээ хийж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ цагдаа нар түүнтэй хамсаатан гэж сэжиглэсэн 26 настай Хаяат Боумеддиене гэгчийг эрэн сурвалжилж байгаа аж.

 

 

Ерөнхий сайд Мануэл Вальс сэтгүүлийн редакцийн халдлагаас урьдчилан сэргийлэх болон барьцаалагчдыг эрэн сурвалжилж барих ажиллагаанд Францын тагнуулын алба маш муу ажиласан хэмээн шүүмжилжээ. АНУ болон Европын орнуудад Саид бол Шериф Коуачи нарыг хэдийнэ хэт даврагч хэмээн үзэж, нисэхийг хориглосон жагсаалтанд бүртгэсэн байсан аж.

 

“Charlie Hebdo” сэтгүүлийн редакцийн халдлагын хариуцлагыг Йемен дэх аль-Каида бүлэглэлийн жигүүр (AQAP) хүлээж, Францын тээврийн дэд бүтцэд халдана гэж заналхийлжээ.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж