НАТО-гийн төлөөлөгчид анхны айлчлалаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

НАТО-гийн төлөөлөгчид анхны айлчлалаа хийж байна

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын урилгаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн орлогч ноён Жеймс Аппатурай тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна. Тэд урьд шөнө Монголд ирж энэ сарын 27 хүртэл айлчлах юм.

Энэ нь НАТО-гийн төлөөлөгчдийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой. Тэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид бараалхаж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд нартай уулзаж яриа хэлэлцээ хийлээ. Маргааш төлөөлөгчид Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавтай уулзаж Зэвсэгт хүчний шинэчлэлтийн талаар харилцан санал солилцохоор болжээ. Дараа нь Тавантолгой дахь энхийг дэмжих ажиллагааны сургалтн төвд зочлон үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Мөн хөдөөний монгол айлын аж амьдралтай танилцахаар болжээ. БХЯ дээр Гадаад харилцаа, Хууль зүй, дотоод хэрэг, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалалтын ерөнхий газар, Стратеги судалгааны хүрээлэнгийн удирдах ажилтнуудыг оролцуулсан дугуй ширээний ярилцлага хийх аж.

Батлан хамгаалахын сайд Л.Болд, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын Аюулгүй байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн орлогч ноён Жеймс Аппатурай  нар сая айлчлалын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Энэ талаарх мэдээллийг удахгүй хүргэнэ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж