Луис Суарез Англид эргэн ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.01.10-нд нийтлэгдсэн

Луис Суарез Англид эргэн ирэх үү?

Өнгөрсөн зуны хамгийн үнэтэй наймаа болж Английн "Ливерпүүл" клубээс "Барса"-д очсон Уругвай довтлогч Луис Суарез багаасаа явна гэх яриа газар авах боллоо. Испанийн гигант "Барса"-гийн хувьд 18-аас доош насны тоглогч элсүүлэхдээ Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэм зөрчсөн учир бүтэн жил солилцоо наймаа хийх эрхээ хасуулсан.

Мөн багийн спорт хариуцсан ерөнхий захирал болон туслах нь ажлаа хүлээлгэн өгчээ. Тиймээс Луис Суарезыг эргэн Англи руу явж болзошгүй хэмээх яриа гарсан бөгөөд уг яриатай холбогдуулан “Арсенал”, “Челси”, “Ман.Сити”, “Ман.Юнайтед” зэрэг Английн бүхий л том багууд түүнийг авах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж