Энэ
жил Эрдэнэт хотын 35 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд эрдэнэтчүүд
Улаанбаатар хотод “Эрдэнэтийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж
байгаа аж. Өнөөдөр энэхүү арга хэмжээний нээлтийн хүндэтгэлийн концерт
Улсын Драмын эрдмийн театрт болох юм. Харин маргааш Улсын дуурь бүжгийн
эрдмийн театрт 19.00 цагаас “Ану хатан” хөгжимт жүжгийг тоглох аж. Мөн
энэ сарын 28-нд УДЭТ-т “Огторгуйг эзэмдэгч” хүүхдийн жүжиг, “Эрдэнэтэд
үйлдвэрлэв” нэртэй Орхойн аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын
бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн
үзэсгэлэнгийн танхимд хийх юм. Мөн “Эрдэнэтийн өдрүүд” арга хэмжээнд
зориулсан үндэсний бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болох юм.
Эрдэнэтийн өдрүүд эхэллээ
М.Анир