Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 16

Дөрөвдүгээр сарын 16-ны баяр

1940 ОН. Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Данийн хатан хаан II Маргаретын төржээ. Энэ өдрийг даничууд Үндэсний баяраа болгон тэмдэглэдэг бөгөөд олноороо нийслэлдээ цугларч Амалиенборг  ордныхоо тагт дээр гарч ирэх II Маргарет хатан хаандаа мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай ажээ. “Бурханы ивээл, ард оны хайр нь Данийн хүч чадал юм” гэсэн үгс бол II Маргарет хатан хааны уриа юм. Данийн хаан IX Фредрих хаан ширээ залгамжлах хүүгүй байснаас тэр эмэгтэй хаан болжээ. Тус улсын 1952 оны Үндсэн хууль нь гүнж Дейзийг (Хаантны том охины бүтэн нэр нь Маргарет Александра Торхильдур Ингрид) II Маргарет нэрээр хаан ширээнд суухыг зөвшөөрсөн юм. Өмнөх Маргарет нь 1380-1412 онуудад Данийг захирч байв. Харин өнөөгийн хатан хаан улс төрд оролцдоггүй учир хамжлагтнуудынхаа дунд их нэр хүндтэй юм байна.

1618 ОН. Английн нэртэй эмч, эрдэмтэн Уильям Гарвей (1578-1657) Лондонд лекц уншиж байхдаа хүн ба бүлээн цустнуудын цусны эргэлтийн системийн талаар анх удаагаа мэдээлжээ. Тэрээр цус хоёр хүрээгээр эргэдэгийг тогтоосон байна. Бага хүрээ нь уушгиар дамждаг бол нөгөө хүрээ нь бүх биеэр дамжуулан цусыг эргэлдүүлдэг ажээ.

1850 ОН. Өнөөгөөс 160 жилийн өмнө энэ өдөр Лондоны лааны тосны музейг үндэслэгч мадам Тюссо нас баржээ. Уг нэр нь Анна Мария Гросхольц 1761 оны арванхоёрдугаар сарын 7-нд Страсбургийн немц айлд төрж, Берн, Парис ба Англид амьдран өөрийгөө швейцари эмэгтэй гэдэг байв. Тэр багаасаа лааны тосон баримал хөрөг бүтээх авъяастай байв. Анна Мария 18 настай байхдаа энэ урлагт XVI Людовик хааны  дүү гүнж Елизаветаг сургаж байв. Авга ахыгаа нас барсны дараа тэрээр түүний урлан ба ажил үйлсийг залгамжлан авчээ. 1795 онд тэрээр Франсуа Тюссо гэдэгтэй гэрлэн түүний овгийг авсан байна. Амьенын энхийн гэрээ байгуулагдсаны дараа тэрээр өөрийн уран бүтээлээ Англид үзүүлэхээр 1802 онд явснаас хойш насан эцэс хүртлээ суурьшжээ. Гучин жилийн турш тэрээр Англиар хөндлөн гулд явж уран бүтээлээ танилцуулж, улам бүр сайжруулж, өргөжүүлж байв. Мадам Тюссо 74 настайдаа Лондонд мрж, өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн музейг нээжээ. 1925 онд түймэр гарч уг музейн олон баримлыг устгасан боловч хэв нь үлдсэн тул дахин сэргээж хийжээ.

1889 ОН. Лондон хотын Вулвортын дүүрэгт Чарльз Спенсер Чаплин төржээ. Найман настайдаа тэрээр анх тайзнаа гарч жижигхэн дүрд тоглон “гол зогоож” байсан бол хорин жилийн дараа нэрд гарч, саятан болжээ. Түүний тоглосон кинонууд үзэгчдийг хамгийн их татаж байлаа. Тэрээр ная орчим кино бүтээсэн ба “Их хотын гэрэл”, “Шинэ цаг”, “Алтны халуурал” зэрэг кинонууд нь дэлхийн сонгодог кино урлагийн жагсаалтад орсон билээ.

1948 ОН. Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагджээ. Эхний ээлжинд Дани, Австри, Франц, Швейцари, Швед ба Германы баруун хэсгийн эзлэгдсэн бүс тус байгууллагад оржээ. Дайны дараах Европын бүтээн босголтын АНУ-ын хөтөлбөрийн хөрөнгийг хувиарлах болон Баруун Европын интеграцлагдах үйл ажиллагаа нь тус байгууллагын гол зорилт байлаа.

2002 ОН.  Америкийн эрдэмтэд цэргийн хүнсэнд хэрэглэх “мөнхийн” гэсэн хачиртай талхыг бүтээлээ. Нян үржихийн эсрэг тусгай бодистой энэ хоолыг гурван жилийн турш ямар ч цаг агаарт шинээр нь хадгалж болох ажээ.
Таны зурхай ирэх долоо хоногт (18/4-24/4)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж