Сэтгүүлч Б.Мягмарсүрэн, Д.Одонтунгалаг нар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Б.Мягмарсүрэн, Д.Одонтунгалаг нар шалгарлаа

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулдаг сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ нэгдүгээр сарын 8-ны өдөр болж шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, шилдэг сэтгүүлчдийг тодрууллаа. Энэхүү шалгаруулалтын хамгийн дээд шагнал буюу 2014 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Ньюс агентлаг" тодорч гранпри шагнал хүртлээ.

Мөн 2014 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлчээр "Завхан" сонины сэтгүүлч Б.Мягмарсүрэн, "Хэнтийн мэдээ" сонины сэтгүүлч Д.Одонтунгалаг нар шалгарлаа.

Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага,

-Шилдгийн шилдэг буюу "Гран при" шагнал "Ньюс агентлаг"

-2014 оны шилдэг сонин – “Үндэсний шуудан”, “Зууны мэдээ”

-2014 оны шилдэг сэтгүүл –  “Гэрэг”, “Forbes Mongolia”

-2014 оны шилдэг радио, ФМ –  МҮОНР-ийн 4-р суваг “Монголын дуу хоолой”, Гэр бүлийн радио 104.5

-2014 оны шилдэг телевиз – “25 суваг” телевиз, “МN2”  телевиз

-2014 оны шилдэг мэдээллийн сайт – iKon.mn, Gogo.mn

-2014 оны салбарын шилдэг хэвлэл – Төмөр замын “Ганзам” сонин, Батлан хамгаалахын салбарын “Соёмбо” сонин

-2014 оны орон нутгийн шилдэг телевиз – Ховд аймгийн “Эко” телевиз, Орхон аймгийн “MBTB” HD телевиз

-2014 оны орон нутгийн шилдэг сонин – Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонин, Өмнөговь аймгийн “Монгол говь” сонин тус тус шалгарлаа.

              -МСЭ-ийн 2014 оны шилдэг салбар – Орхон аймгийн салбар зөвлөл

          -МСЭ-ийн 2014 оны шилдэг салбар зөвлөлийн тэргүүн – Дархан-Уул аймгийн                       салбар зөвлөлийн тэргүүн Мөнхсайханы Гантулга

Оны шилдэг сэтгүүлч

-Гран при шагналыг ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Х.Батбилэг

-2014 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – News.mn Л.Нарантөгс, Gogo.mn сайтын сэтгүүлч Г.Одгарав,

-2014 оны сонины шилдэг сэтгүүлч – “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ш.Солонго, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа

-2014 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Тэгшжаргал, “Содон” сэтгүүлийн сэтгүүлч Л.Баатархүү

-2014 оны радио, ФМ-ийн шилдэг сэтгүүлч – “Шинэ монгол” радиогийн сэтгүүлч н.Мөнхсайхан, 98.9 ФМ-ийн сэтгүүлч н.Болорзул

-2014 оны телевизийн шилдэг сэтгүүлч – МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал, “Соён гэгээрүүлэгч” телевизийн сэтгүүлч Ш.Хишигсүрэн, МҮОНТ-ийн сэтгүүлч н.Цэнд

-2014 оны орон нутгийн сонины шилдэг сэтгүүлч – “Завхан” сонины сэтгүүлч Б.Мягмарсүрэн, “Хэнтийн мэдээ” сонины сэтгүүлч Д.Одонтунгалаг

-2014 оны орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч – Дархан-Уул аймгийн “BBS” телевизийн сэтгүүлч Б.Тэгшдэлгэр, “Хөвсгөл” телевизийн сэтгүүлч Б.Гантуяа

-2014 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – “Ардчилал” сонины гэрэл зургийн сэтгүүлч Одбаяр, “Өдрийн сонин”-ы гэрэл зургийн сэтгүүлч н.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж