Төсвийн хүрээний мэдэгдлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж буй энэ цаг үед зарим гишүүдээс төсвийн зарцуулалт болон бондын мөнгийг үр ашгийн талаар багагүй шүүмж хэллээ.
Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн өрийн босгыг нэмж буй асуудлыг шүүмжилж, зарцуулалт нь тодорхойгүй байгааг дурдаад “Бид Чингис бондын бүх гэрээг авч үзмээр байна. Яг юунд яаж зарцуулж байгаа гэдгийг тодорхой болгосны дараа дахин өр зээл авах асуудлаа шийдмээр байна” гэв.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд “Монголбанкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг, Хөгжлийн банкны Чингис бондыг шалгах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй” хэмээн дэмжсэн байв. Гэхдээ энэ ажлын хэсгийг байгуулахыг холбогдох байнгын хороодын ажил хэмээсэн юм.
Б.ЭНХ