Боко Харам “галзуурч байна”

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Боко Харам “галзуурч байна”

 

Нигерийн Засгийн газар Боко Харам зэвсэгт бүлэглэлийн эсрэг хүчин мөхөсдөж,  исламын хэт даврагчид улам “галзуурч байна”. Нигерийн зүүн хойд хэсгийн мужуудад хяналтаа тогтоосон Боко Харам бүлэглэл хот тосгодыг бүхэлд нь галдан шатааж, гэм зэмгүй хүмүүсийг хомроглон хөнөөсөөр байгааг албаныхан мэдээлжээ. Исламын хэт даврагчид өнгөрсөн бямба гаригт /I.3/ цэргийн баазыг эзэлснийхээ дараа Бага жижиг хот руу дайрчээ. Боко Харам хотыг бараг бүхэлд нь галдан шатааж, олон хүнийг хөнөөсөн байна. Боко Харам бүлэглэл Борно мужийн 70 хувийг хяналтандаа авч, 17 хот, тосгодыг эзэлжээ. Нигерийн Засгийн газар хойд хэсгийн гурван мужид 2013 оноос хойш онц байдал тогтоосон хэвээр байна.

 

Боко Харамын халдлага дайралтын улмаас өнгөрсөн 2014 онд 1.5 сая хүн орон гэрээ алдаж, 2000  гаруй хүн амь үрэгджээ. Нигерийн хойд хэсэгт 2009 оноос хойш дайралт хийж буй Боко Харам бүлэглэл исламын улс байгуулах зорилготой аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж