Үүнээс хойшхи үерийн хамгаалалтын далан, сувгийн нийт урт 130 орчим км бөгөөд янз бүрийн хийц зохиомжтой, өөр өөр хугацаанд барьж байгуулсан байдаг. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ихэнх нь хотын барилгажсан суурьшлын бүсүүдэд оршдог бөгөөд үүнтэй холбоотойгоор барилга байгууламж, далан сувгийн хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулахуйц /барилга байгууламж, хашаа барих инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэх, зөвшөөрөлгүйгээр борооны усны болон бохирын шугам холбох, авто болон явган гүүр барих, хог хаягдал хаях/ зэрэг үйл ажиллагаа байнга явагдах боллоо. Дээрх сөрөг үзэгдлүүд хөрсний усны болон зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээнд ч ажиглагдаж байгаа ч тодорхой арга хэмжээ авах, зохицуулах хууль, журам, дүрэм одоогоор байхгүй байна.
Уг журмын төсөл батлагдсанаар үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрсний болон зам талбайн борооны усны шугамын арчлалт хамгаалалт сайжирч хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдэх юм. Ингэснээрээ нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орон зайн орчинг бүрдүүлэх, тэднийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм” гэв. Улаанбаатар хотын хувьд нэн тулгамдсан асуудал болох энэ журмын төслийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжив.