”Ливерпүүл” Жеррардыг орлуулахаар Миралем Пьяничыг авчирна

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

”Ливерпүүл” Жеррардыг орлуулахаар Миралем Пьяничыг авчирна

Английн Премьер лигийн "Ливерпүүл" клубын домогт ахлагч Стивен Жеррард ирэх зун хилийн чанадыг зорих болсонтой холбогдуулан "Улаанууд" түүнийг орлох хэмжээний тоглогчын эрэлд гараад байгаа билээ. Тэгвэл тэдний сонирхож буй тоглогчоор Италийн "Рома" клубын найруулан тоглогч Миралем Пьянич гэнэ.

Тэд түүний төлөө 30 сая евро гаргахад бэлэн байгаа бөгөөд жилийн дөрвөн сая еврогийн цалинг санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Миралем Пьяничын хувьд 2011 оноос эхлэн мөнхийн хотын багт хүчин зүтгэж байгаа юм. Түүнийг мэргэжилтнүүд тоглолт найруулах, чөлөөт цохилт, дамжуулалт өгөх ур чадварыг өндрөөр үнэлдэг бөгөөд өөрийн төрөлх Боснигаас гадна Англи, Франц, Герман, Итали, Люксембург хэлийг эзэмшсэн нэлээд боловсролтой нэгэн гэнэ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж