AP Photo/Thibault Camus
Лхагва гаригт Charlie Hebdo сэтгүүлийн редакцид аллага үйлдсэн террористуудын хойноос мөрдөн мөшгөж явсан Францын цагдаагийн ажилтнууд Парис хотын ойролцоо хэд хэдэн удаа буудалцаан гаргав.
Хэргийн гол сэжигтнүүд ах дүү хоёр Шериф, Саид Куаши нар юм. Гэмт хэрэгтнүүдийн хаясан машинаас тэдний нэгний пластик биеийн байцаалт олдсоны дараа цагдаагийнхан тэдэнд эрэл зарласан байлаа.
© ТАСС/EPA/IAN LANGSDON
Цагдаагийн мэдээгээр тэдний нэг Шериф одоо 32 настай бөгөөд эртнээс хуулийнхны нүдэнд өртсөн байлаа. Иракийн “Аь-Каида” сүлжээнд исламчуудыг элсүүлж байсан хэргээр тэр 2008 онд гурван жилээр хоригдох ял авч шийтгэгдсэн юм.
Өөр нэг нь 34 настай Саид Куаши бөгөөд тэднийг хэрэг хийсэн газраа орхин гарч байх үеэр хөрш байшин дахь видео бичлэгт буусан зургуудыг телевизээр харуулсан байна. Тэд зугтан явахдаа “Бид Их зөнчийн төлөө өшөө авлаа, Бид Charlie Hebdo-г сөнөөв” гэж орилж байжээ. Тэд зугтан явахдаа цагдаагийнхантай гурван удаа буудалцаж, машинаа хоёр дахин сольсон гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР