Хөрөнгө оруулалт 845 сая доллар болтлоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт 845 сая доллар болтлоо буурчээ

Монгол Улсын эдийн засагт орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008 оны төвшинд хүртлээ буурсан нь бүхэл бүтэн зургаан жилээр ухарсан үзүүлэлт болоод байна.

Дээрх зургаас харахад 2012 онд 4408 сая ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрхон жилийн хугацаанд буюу 2014 онд 845 сая ам.доллар болтлоо буурч  6 жилийн өмнөх 2008 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнтэй ойролцоо төвшинд очсон байна.

Тиймээс УИХ Засгийн газарт хандан “цалин, тэтгэврийг нэм” гэж цамнахынхаа оронд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх даалгаврыг өгөх нь урьдын алдаагаа засах, Монголын эдийн засгийг хямралаас гаргах нэн тулгамдсан бодлого болж тусахаар байгааг эдийн засагчид анхааруулж эхэллээ.

Учир нь 2014 оны гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 2008 оныхтой харьцуулахад өсөлт огт харагдахгүй байгаа юм. 

Харин 2008 оны мөнгөний нийлүүлэлтийг 2014 оныхтой харьцуулахад зургаа дахин, ДНБ-ий хэмжээ гурав дахин, зээлийн хэмжээ 5 дахин тус, тус өссөн үзүүлэлттэй байгаа нь дараах хүснэгтээс тодорхой харагдана.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж