Монголын зохиолчдын эвлэл өнөөдөр 86 нас хүрч байна. Тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг зохиолчид анх үүсгэн байгуулж байснаас хойш монголын олон зуун зохиолчид тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон юм.
Харин өнөөдөр төрсөн өдрөөрөө “Алтан өд-2014” оны шилдэг бүтээл шалгаруулах наадам Улсын филармонийн их танхимд 15:00 цагаас эхлэх юм.
Т.ДАРХАН