Францын вэбсайтууд хакерт өртжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Францын вэбсайтууд хакерт өртжээ

 

Францын хойд хэсгийн Валь-де’Уаз мужид үйл ажиллагаа явуулдаг хоёр вэбсайт хакерын халдлагад өртжээ. “Исламын улс” бүлэглэлийн хакерууд “Ézanville”, “Goussainville” албаны сайтуудыг хакердсан байна. Хакерууд сайтууд дээр “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцийн халдлага, Палестиныг чөлөөлөх талаар магтуу бичсэн аж.

 

Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн редакцид лхагва гаригийн өглөө /I.7/  зэвсэгт халдлага гарч, 12 хүн амь үрэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэн юм. Францын цагдаа нар халдлага үйлдэгч Алжир гаралтай ах дүүсийг эрэн сурвалжилж байна. Халдлагад оролцсон хэрэгт сэжиглэгдсэн 19 настай залуу лхагва гаригийн шөнө Францын хойд хэсгийн Шарлевиль-Мезьер хотын цагдаагийн газарт өөрөө явж очин мэдүүлэг өгсөн аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Telegraph

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж