“Универсиад-2015&#34 Словакийн хоёр хотод зохиогдоно

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

“Универсиад-2015&#34 Словакийн хоёр хотод зохиогдоно

Дэлхийн оюутны өвлийн спортын 27 дугаар “Универсиад” их наадам Словакийн Стребске Плесо, Осрблье хотуудад нэгдүгээр сарын 24-ноос хоёрдугаар сарын 1-нд болно. “Универсиад-2015” наадмын биатлон, трамплен, гүйлтийн цана болон тэшүүр гэсэн дөрвөн төрлүүд анх удаа хоёр өөр хотод болох гэж байна. Харин наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээнүүд Испани улсын Гранада хотноо хоёрдугаар сарын 4-14-нд явагдах юм.

Манай улсаас Универсиадын цанын тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй долоон тамирчин орох юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС), эмэгтэй цаначдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), А.Энхтуул (МУБИС), Ж.Халиунаа (МУБИС) нар оролцоно.

Манай цаначид “Универсиад” наадмын дөрвөн зайн уралдаан, түүний дотор багийн тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Сануулахад, Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппорогийн универсиадад анх удаа оролцож байжээ. Сүүлийн жилүүдэд болсон наадмуудад тасралтгүй оролцсоор ирсэн билээ. Италийн Трентино хотноо 2013 онд болсон өвлийн Универсиад наадам Монголын цанын баг тамирчид оролцсон юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж