Галт тэрэгний осолд жолооч буруутайг тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Галт тэрэгний осолд жолооч буруутайг тогтоов

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт зорчигчийн галт тэрэг осолдож, 850 гаруй хүн гэмтэж бэртсэн. Харин шинжээчид ослын шалтгааныг тодруулсны дүнд галт тэрэгний жолоочийг буруутайг тогтоож, ажлаас нь халсан байна. Уг жолооч осол болох үед 30 км/цагийн хурдтай явах ёстой газарт хурд хэтрүүлэн 85 км/цагийн  хурдтай явж байсан нь тогтоогджээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Совето өртөөнд зогсохын өмнө замаасаа гарсан галт тэрэгний цохноор олон хүмүүс шидэгдэж гэмтсэн ч, азаар хүний амь хохироогүй байна.

Өмнөд Африкийн зорчигч тээврийн төмөр замын агентлагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр осол гаргасан галт тэрэгний жолоочийг ажлаас нь халсан ч, ял тулгаагүй бөгөөд төмөр замын газраас гэмтсэн иргэдэд 2,8 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж