Осол зайлшгүй гэдгийг нисэгчид мэдэж байж

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Осол зайлшгүй гэдгийг нисэгчид мэдэж байж

Польшийн Ерөнхийлөгч агсан Качиньскийн онгоцыг жолоодож явсан польшийн нисгэгч нар сүйрэл болохыг урьдчилан мэдэж байжээ гэж шинжээчид дүгнэсэн байна. Смоленскод сүйрсэн онгоцны хар хайрцгийн бичлэгийг сонсож дүн шинжэлгээ хийсний дараагаар ийм дүгнэлт гаргасан байна. Польшийн Прокурорын газрын дарга Эндржи Серемет хэлэхдээ онгоц буух үедээ модны оройг мөргөсний дараа нисэгчид сүйрэл зайлшгүй болох нь гэдгийг мэдэж байсан байна гэж мэдэгджээ. Оросын шинжээчид ч хар хайрцагны бичлэгт дүн шинжэлгээ хийсэн бөгөөд онгоцонд сууж явсан дээд албан тушаалтнууд нисэгч нарыг осолтой буулт хийхэд хүргэхээр шахалт үзүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Мөн нэрээ нууцалсан нэгэн шинжээч хар хайрцагны бичлэгийг сонссоныхоо дараахан мэдээлэл хийж энэ сүйрэл бол цэвэр нисэгчдийн алдаа байсан бөгөөд тэд газраас өгсөн зөвлөмжийг огт авч үзэлгүй байсаар битүү манантай байсан нисэх буудалд газардахыг завдсан нь нотлогдсон гэжээ. Харин Польшийн цэргийн прокурорын газрын дарга нисэгчийн буруутай үйлдэл байсан хэмээх Оросын талын мэдэгдлийг няцааж энэ талаар эцсийн дүгнэлт гаргах болоогүй гэж хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хар хайрцагны бичлэгийг сонсож дүгнэлт хийх ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн мэгдэж байгаа юм. Хар хайрцагны бичлэгт үлдсэн нисэгч нарын сүүлийн мөч дэх яриа болон дуу чимээнүүд нь үнэхээр аймшигтай байсан гэж шинжээчид хэлжээ.

М.Наст
Эх сурвалж BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж