Өнөөдөр эмч, багш нар жагсана

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр эмч, багш нар жагсана

Эмч багш нар өнөөдөр 12.00 цагаас Чингисийн талбайд жагсахаар болжээ. Учир нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ гэсэн хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээрийн хүрээнд Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн байна. Харин үйлдвэрчний эвлэлийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар болжээ. Жагсаалд 10 мянга орчим эмч, багш нар, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Монгол Улсад 178 мянган төрийн албан хаагч байдаг бөгөөд тэдний цалинд төсвийн 50 хувь нь зарцуулагддаг байна. Эдийн засгийн хямралын үед цалин нэмэх нь инфляцийг өсгөхөд нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байна

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж