“Их найм”-ын хэлэлцэх гол сэдвүүд

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

“Их найм”-ын хэлэлцэх гол сэдвүүд

Дэлхийн их найман гүрний төлөөлөгчид Францын Доильд өнөөдөр ээлжит дээд хэмжээний уулзалтаа эхэлж байна. Энэ удаагийн саммитад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон болон Канад зэрэг улсын төлөөлөл оролцох юм. Их гүрнүүдийн төлөөлөгчид энэ удаа нэгэн дээвэр дор хурахдаа Арабын ертөнцөд өрнөж буй бослого үймээн, Японы цөмийн хямралын асуудлыг голлон хэлэлцэх бөгөөд олон улсын интернэтийн хяналт зохицуулалт, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад зайлшгүй хэлэлцэх ёстой, тулгамдаад байгаа сэдвүүдийг хөндөж, санал бодлоо хуваалцах ажээ.

Түүнчлэн саммитын үеэр Египет, Тунис, Арабын Холбооны тэргүүнүүд Доильд байлцаж, ардчилалд шилжих шилжилтийг хэрхэн тайван замаар, богино хугацааанд хийх талаар хэлэлцэх юм. Харин интернэтийн хяналтыг чангатгахтай холбоотой асуудалд олон улсын интернэт бизнес эрхлэгчдийн нэрийн өмнөөс Facebook-ийг үндэслэгч Марк Зукерберг, Google-ийн удирдагч Эрик Шмит нар хүрэлцэн ирж, Засгийн газар интернэтийг хяналтдаа хэт байлгах нь тохиромжгүй гэсэн байр суурийг баримталж байгаагаа илэрхийлэх юм байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж