Варежаог бэртэлд алдсан Кавалерс Тимофей Мозговыг багтаа нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Варежаог бэртэлд алдсан Кавалерс Тимофей Мозговыг багтаа нэгтгэлээ

Сарын өмнө төвийн тоглогч Андерсон Варежаог бэртэлд алдсан Кливлэнд Кавалерс төвийн тоглогч удаан хайсны эцэст Денвер Наггетс багтай тохиролцож ОХУ-ын шигшээ багийн төвийн тоглогч Тимофей Мозговыг өөрийн багт нэгтгэж чадлаа.

Кавальерс харин оронд нь хэдхэн хоногийн өмнө Мемфис Гриззлис, Оклахома Сити Тандер багуудын солилцооноос авсан драфтын эхний тойргийн хоёр эрхийг өгчээ.

Харин 28 настай Мозгов нь энэ улиралд 8.5 оноо 7.8 самбараас бөмбөг авч, 1.2 хаалтыг нэг тоглолтод дунджилж байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж