НБА-гийн талбайд өнөөдөр 13 тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлж байгаа Голден Стэйт Уорриорс талбай дээрээ Индиана Пэйсэрс багтай тоглолоо.
Эхний үед 28-23 харьцагаар тэргүүлж байсан Пэйсэрс баг сүүлийн гурван үед онооны давуу байдлаа алдаж 102-117 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Тус тоглолтод Клэй Томпсон 40 оноог авч багаа тэргүүлсэн бол Стивэн Карри 21 оноо, 15 оновчтой дамжуулалтыг өгчээ.
Тэрбээр НБА-ийн түүхэнд 1000 холын шидэлтийг амжилттай болгохдоо хамгийн цөөхөн тоглолтод оролцсон тоглогч боллоо. Өмнөх дээд амжилтыг Карри Деннис Скотт эзэмшиж байгаа 457 тоглолтод авснаар эзэмшиж байсан бол үүнээс 88 тоглолтоор багасгасан байна. Энэ улиралд 33.3 минутыг талбайд өнгөрөөхдөө 23 оноо, 5.2 самбараас бөмбөг авалт, 7.8 оновчтой дамжуулалт, 2.2 бөмбөг таслалтыг гүйцэтгэж байна.
Харин эсрэг багаас Саломон Хилл 21 оноог авсан бол Дэвид Уэст 16, Слоан,Скола нар 14 оноог тус тус авсан бол төвийн тоглогч Рой Хиббэрт эхний үед гэмтэж талбайд дахиж гараагүй байна.
Бусад тоглолтууд
Нью-Орлейн Паликанс 94-98 Шарлот Хорнетс
Хьюстон Рокетс 105-93 Кливлэнд Кавалерс
Милоуки Багс 97-77 Филадельфи 76
Нью-Иорк Никс 91-101 Вашингтон Уйзардс
Мемфис Гриззлис 86-96 Атланта Хаукс
Бостон Селтикс 89-81 Бруклин Нетс
Юта Жазз 97-77 Чикаго Буллз
Детройт Пистонс 108-95 Даллас Мавирекс
Орлондо Межик 90-93 Денвэр Наггетс
Финикс Санс 113-111 Минносато Тембэруолвз
Оклахома Сити Тандер 93-104 Сакэрмэнто Кингс
Лос Анжелес Лейкэрс 89-114 Лос Анжелес Клиппэрс
Индиана Пэйсэрс 102-117 Голдэн Стэйт Уорриорс
Эх сурвалж: НБА-гийн талбайд өнөөдөр 13 тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлж байгаа Голден Стэйт Уорриорс талбай дээрээ Индиана Пэйсэрс багтай тоглолоо.
Эх сурвалж: www.mminfo.mn