Францын аварга шалгаруулах тэмцээний 19 тойргийн сүүлчийн тоглолт болох "Лилль", "Эвиан" клубүүдын тулаан "Лилль"-ийн "Stade Pierre-Mauroy" цэнгэлдэхэд болж, талбайн эзэд 1-0 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авлаа.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг тоглолтын 68 дахь минутад эзэн багийн хамгаалагч Камбон оруулсан юм. Ингэснээр хожил байгуулсан "Лилль"-ийн хувьд 24 оноотой болж хүснэгтийн 11 дүгээр байрт орж ирсэн бол "Эвиан"-ын хувьд 19 оноотой хүснэгтийн 18 дугаар байрт хэвээр үлдлээ.
Эх сурвалж: www.mminfo.mn