Хүүхэд саатуулдаг робот

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Хүүхэд саатуулдаг робот

Солонгосын хүүхдүүд энэ роботтой аль хэдийн найзууд болжээ. Сармагчин шиг царайтай энэ робот яг л шидтэн шиг дуу дуулах, зураг авах, гэдсэн дээр нь байгаа дэлгэц дээр дүрсээ харан видео дуудлага хийх, үлгэр ярих гээд олон зүйл чадна.

Утасгүй холбооны оператор компани болох КТ Телеком өөрийн утасгүй үйлчилгээний багцдаа оруулан хэрэглэгчдэдээ хүргээд эхэлжээ. Kibot гэдэг нь “Kid’s robot” гэдэг үгийн товчлол бөгөөд эцэг эхчүүд 8 инчийн өндөртэй энэ роботыг гар утас, Wi-Fi холбоог ашиглан алсаас удирдаж болно.

“Намайг унтаж байхад, хэн нэгэн харж байгаа гэж бодохоор би тавтай унтаж чаддаг” гэж түүний найз болоод амжсан 9 настай Стелла охин ярьжээ. Энэ робот тэрнээс дүү 3-7 насныханд ч мөн зориулагдсан. Түүний батарей дахин цэнэглэх боломжтой iRiver-т үйлдвэрлэсэн.

Хүүхдүүдэд хамгийн их таалагдаж байгаа зүйл бол 1,3 мегапикселийн камер бөгөөд түүгээр хэн нэгэнтэй видео дуудлага хийх болон гэр бүлийнхнийхээ зургийг авч болох юм.

Роботод зориулсан вэб хуудас нь http://smarthome.olleh.com/kibot/intro.olleh хаягтай бөгөөд энд 300-аад хүүхдийн дуу, үлгэрүүд болон хөдөлгөөнт дүрс бий. Роботыг худалдан авсан хүн бүр уг сайтаас эдгээр контентуудыг татаж авах боломжтой юм.

www.kt.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж