Британийн поп од Шерил Коул Америкийн телевизийн “X Factor” шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагджээ.
TMZ энтертайнмент вэбсайтад мэдээлснээр шоу нэвтрүүлгийн продюсерууд дуучин бүсгүйн “Нью Кастл” нутгийн “англи аялга” америк үзэгчдэд таалагдахгүй гэж “мэргэлсэн” гэнэ. Харин дуучин Шерил Коул энэ талаар хэвлэлд мэдээлэл өгөх дургүй байгаа ажээ. Түүний оронд “Pussycat Doll” халуухан охидын хамтлагийн ахлагч асан Николе Ширзингер нэвтрүүлгийн шүүгчийн суудалд залрах сурагтай.
Н.Энх