Их аварга Д.Дагвадорж амлалтаа биелүүлж 150 ортой хүүхдийн эмнэлэг барих болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрээр энэ тухайгаа “Олны буян, олны хишиг, итгэл найдвар агуу байдаг. Ямар ч байсан миний та бүхэндээ амалж байсан Хүүхдийн эмнэлэг маань 2015 онд баригдах түвшиндээ хүрч байна. Он гараад би Токио явна. Ингээд Монголд 150 ортой хүүхдийн эмнэлэг ирэх жилийн өдийд ашиглалтад ороод, өвчтэй шаналж буй хүүхдүүдээ эдгээхийн төлөө үйлээ бүтээх байх” хэмээсэн байна. Их аварга Д.Дагвадорж өмнө нь твиттер хуудсаар дамжуулан хүүхдийн эмнэлэг барих тухайгаа зарлаж байсан ч олон нийт нэг л итгэлгүй байсан. Харин тэрээр энэ удаа амлалтаа заавал биелүүлэх тухайгаа ийнхүү жиргэжээ.
Т.ДАЛАЙ
Эх сурвалж www.polit.mn