Завхан аймгийн Асгат сумд тэжээлийн аж ахуй анх 1984 онд баруун аймагт ХАА-н газар тариалангийн чиглэлээр байгуулагдан 1990-ээд он хүртэл малчид ард иргэдээ үр тариа, ногоон тэжээл, төмс хүнсний ногоогоор хангаж байсан юм. Монгол орон зах зээл, өмч хувьчлалд шилжсэнээс хойш тус сумын үндсэн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон юм. Харин “Атарын гуравдугаар аян”-ы хүрээнд энэ сараас эхлэн тус суманд газар тариалангийн ажил дахин сэргэж эхэллээ. Тус сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ИТХ, төрийн захиргааны байгууллага, сумын Засаг дарга нарын ажлын идэвх зүтгэлийн үр дүнгээр Улаанбаатар хот дахь “Баян-Дарь” ХХК-тай гэрээ байгуулж хамтран ажиллахаар болжээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд энэ жил 500 гаруй га-д үр тариа тариалж, цаашид газар тариалангийн бүх талбайд үр тариа, ногоон тэжээлийг тариалахаар болжээ. Одоо тус суманд ариалалт жигдэрч сумын механикжуулагчид, иргэд ажлын байраар хангагдаад байгаа аж.
А.Болд