Чөлөөт бүсэд ирээдүй байна уу?

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүсэд ирээдүй байна уу?

Монгол улсын хойд хил дээр байрлах “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байнгын үйл ажиллагаатай болоод хагас жил болж байна. Өнгөрсөн хугацаанд туршилтаар ажиллахдаа тодорхой үр дүнд хүрсэн, 2015 онд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа талаар өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ. чөлөөт бүсийн захирагч хэлэхдээ  “Өнгөрсөн оны   арванхоёрдугаар сард time.mn сайтаас  тавьсан таван асуултад өнөөдөр хариулт өгч байна” гэсэн юм.  "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд хэрхэн богино хугацаанд хөрөнгө оруулалтыг татаж, улс орны экспортын чадавхи, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар  ярихдаа “УИХ, ЗГ-аас Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулахаар өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэгдэж байна. Хуулийн төсөл батлагдвал эхлээд банк санхүүгийн үүд хаалгыг нээнэ.Шинэчлэлийн Засгийн газрын үед нээлтээ хийж, туршилтын журмаар үйл ажиллагаа явуулсан. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой  гэж  үзсэн учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Аж үйлдвэрийн яам дэмжихээ илэрхийлсэн” гэлээ.  Тиймээс 2015 онд  концессийн гэрээгээр төмөр зам, онгоцны буудал,  дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийхээр зорьж байгаа аж.

Түүнчлэн манай улсаас дайжаад байгаа хөрөнгө оруулалтыг татахад хууль эрхзүйн таатай, тогтвортой  орчин хэрэгтэйг онцолж байна. Өөрөөр хэлбэл Чөлөөт  бүсийн тухай хуулийн төсөл дээр тодорхой тусгахаар ажиллаж байгаа аж. Чөлөөт худалдаа өндөр хөгжсөн Вьтнам, Сингапур, Польш, БНСУ зэрэг улсууд эрхзүйн орчноо тогтвортой байлгаж чадсанаар хурдан хугацаанд үсрэнгүй хөгжилд хүрсэн байна. Хэвлэлийн хурлын үеэр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүс 2015 онд 3 сая ам.доллар улсын төсөвт  төвлөрүүлнэ гэсэн. Ямар эх үүсвэрээс энэ орлогыг төвлөрүүлэх вэ?

-Өмнө нь 86 аж ахуй нэгжид 500 га газрыг хуваагаад өгчихсөн байсан. Ажу ахуй нэгжүүдэнд 1-10 га газрыг хуваагаад өгчихсөн учраас  чөлөөт бүс хөгжиж чадаагүй. Харин туршилтын журмаар чөлөөт бүс үйл  ажиллагаа явуулаад богино  хугацаанд 200 га газрыг эргүүлэн авсан. Эхний ээлжинд буцаан авсан 100 га газраа эргэлтэнд оруулж 1 метр квадрат талбайг 3 ам.доллараар үнэлэн дуудлага худалдаанд оруулах юм. Ингэснээр 5.6 тэрбум  төгрөг буюу 3 сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж  тооцсон. Энэ ажил  энэ сарын 20-ноос эхэлнэ.

-Чөлөөт бүсээр дамжуулан худалдаа эрхлэх сонирхол, эргэлдэх мөнгөний хэмжээ ямар байна вэ?

-Туршилтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 227 аж ахуй  нэгж, он гарсны дараа арав гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн байна. Энэ хугацаанд 400 тэрбум 800 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн импортолж, тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. 2015 онд  олон улсын түвшинд чөлөөт бүсээ таниулах, бүтээн  байгуулалт хийгдэнэ. Ямар ч гэсэн өнөөдөр чөлөөт бүсэд  худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн Улаанбаатарыэ ханшаас 1-2 дахин бага байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж