Ойрхи-Дорнодод хэд хоног үргэлжилсэн цасан шуурганаар их хэмжээний цас орж, агаарын хэм эрс хүйтэрчээ. Өвлийн цасан шуурга Ливан, Сири, Йордан, Турк, Израиль, Баруун эрэг, Газын зурвасыг хамарсан байна. Цас их унасан Ливаны Бекаа хөндийд олон мянган дүрвэгч урц, майханд, дутуу барьсан барилгад амьдарч буй аж. Түүнчлэн Ливаны өмнөд хэсгийн ууланд Сирийн дүрвэгч эрэгтэй зургаан настай хүүгийнхээ хамт осгож нас барсан байсныг олжээ.
Сирид олон жил үргэлжилж буй зөрчил мөргөлдөөний улмаас 7.6 сая хүн орон гэргүй болж, 3.3 сая гаруй хүн дүрвэгч болсон юм. Мөн Израиль, Палестины зөрчлөөс үүдэн Газын зурваст 19600 гэр бүл орон гэргүй болоод байна. Үүний зэрэгцээ цасан шуурганаар Баруун эрэг дэх дүрвэгчдийн хуаранд халаагуураас үүдэлтэй гал алдсанаас найман сартай нярай эндсэн эмгэнэлт хэрэг гарчээ.
Дүрвэгчдийн хуаран
Сирийн Дамаск хот орчим
Газын зурваст 19600 гэр бүл орон гэргүй болжээ
Турк
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС