М.Нойер, С.Уильямс нар шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

М.Нойер, С.Уильямс нар шилдгээр тодров

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS) өөрийн гишүүн 91 орны сэтгүүлчдийн саналаар 2014 оны дэлхийн шилдэг тамирчдыг тодруулжээ. Өнгөрсөн онд үзүүлсэн амжилтаараа Германы шигшээ болон “Бавари” клубийн хаалгач Мануэль Нойер, АНУ-ын теннисчин Серена Уильямс нар дэлхийн шилдэг тамирчнаар нэрлэгдлээ. Харин дэлхийн аварга болсон Германы хөлбөмбөгийн шигшээ баг оны шилдэг багаар шалгарав. Мөн сэтгүүлчдийн ажиллах нөхцөл бололцоог дээд зэргээр хангасан тэмцээнээр “Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ-ийг нэрлэсэн байна.

Шилдэг эрэгтэй тамирчин:

1.Мануэль Нойер (хөлбөмбөг, Герман) 601 оноо

2.Рожер Федерер (талбайн теннис, Швейцарь) 537 оноо

3.Криштиано Роналду (хөлбөмбөг, Португал) 518 оноо

Шилдэг эмэгтэй тамирчин:

1.Серена Уильямс (талбайн теннис, АНУ) 843 оноо

2.Дарья Домрачева (биатлон, Беларусь) 483 оноо

3.Марит Бьорген (гүйлтийн цана, Норвеги) 473 оноо

Шилдэг баг:

1.Германы хөлбөмбөгийн шигшээ 1562 оноо

2.”Реал Мадрид”                               489 оноо

3.Швейцарийн талбайн теннисни шигшээ 310 оноо

Сэтгүүлчдийн ажиллах нөхцлийг хангасан тэмцээн:

1:”Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ       757

2.”Сочи-2014” өвлийн олимп                        626

3.Уимблдоны тэмцээн (талбайн теннис)   438 тус тус шалгарсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж