Тансаг эдлэлийн “Burberry” брэнд компани өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 296 сая еврогийн цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оныхоос 40 хувиар нэмэгдсэн ажээ. “Burberry” ирэх жилээс гадаад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус компани 2012 оноос Хятад, Латин Америк, болон Дундад Ази дахь худалдааныхаа хэмжээг нэмэгдүүлж, жижиглэнгийн худалдааг 12-13 хувиар өсгөхөөр төлөвлөж байна. Энэ нь “Burberry” нэрийн барааны 20-25 дэлгүүр шинээр нээнэ гэсэн үг юм. Тус компаний ашиг орлого нэмэгдсэнээс бүтэн жилийн хувьцааны ноогдол ашиг 43 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
Н.Энх
Н.Энх