Хилийн 14 боомтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Хилийн 14 боомтыг хаажээ

Монгол Оросын хилийн боомтын заримыг нь хаах тухай захирамжийг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин гуравдугаар сард гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу  дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хоёр улсын хилийн зарим боомтыг хааж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тус улсын хилийн албанаас өнгөрсөн онд шалгалт хийж Буриад, Тува, Байгалийн чанадын 14 боомтыг хаах нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд: Алтан – Аганцын гол, Тайрисин- Аршан – Баянзүрх, Санага – Хэгти, Уш-Бельдир – Шишхид-гол, Боций – Хонгор-овоо, Наушки – Цагаан-Арал, Киран – Хутас-Өндөр, Цаган- Челутай- Хүдэр,
Новый Дурулгуй- Ямалхын гол, Кызыл Хая- Бөхмөрөн, Хандагайт – Тэли, Торгалыг – Тэли,  Сарыг -Холь- Давст, Сарыг Холь- Тэс зэрэг боомт багтжээ. Эдгээр боомтод гаалийн шалгалтын тоног төхөөрөмж хангалтгүйн дээр хилээр орж гарах хүмүүсийн хөл татарч, 1990 оноос хойш бараг ажиллаагүй юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж