УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.40 цагийн орчимд эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Чуулганаар хамгийн эхэнд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авах хүсэлт тавьсанаар ёсоор болголоо. Ингэснээр УИХ Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол болоод хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
Г.ДАРЬ