
Монгол Улс дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэх, ардчилал, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон тулгуурт, бие даасан, нээлттэй гадаад бодлогын хүрээнд НАТО-тай албан ёсны харилцаа тогтоох чиглэлийг баримталж байгааг Гадаад харилцааны сайд уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.
Манай улсад НАТО-гийн өндөр түвшний төлөөлөгчид анх удаа айлчилж, БХЯ-тай хамтран семинар зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Монгол Улс 2010 онд холбогдох хэлэлцээрүүдийг НАТО-той байгуулснаар Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь орон болсон юм.