Архангай мал сүргийнхээ тоогоор тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Архангай мал сүргийнхээ тоогоор тэргүүлж байна

Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын урьдчилсан дүнг гаргажээ. Манай улсын мал сүргийн тоо одоогийн байдлаар 51.9 сая толгойд хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 6.8 сая толгой буюу 15.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Урьдчилсан байдлаар хамгийн олон мал тоолуулсан аймгийг Архангай тэргүүлж байна. Түүний араас Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймаг жагсаж байна. Өнгөрсөн оны мал тооллогын нэгдсэн дүн энэ сарын 10-нд гарах ажээ.

Т.ДАЛАЙ

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж