Шинэхэн
GaMeR-үүд буюу Newbie нартаа зориулаад тусгай цуврал заавар зөвлөлгөө
бүхий мэдээнүүдийг бэлтгэж байхаар боллоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад
тоглоом татахад юуг анхаарах талаар зөвлөлгөө өгье. Аль болох хэн ч
уншаад ойлгохоор ойлгомжтой бичиж байнаа.
Тэхээр та бүхэн анзаарсан л биздээ, тоглоом татахад Full, Fullrip,
rip, Repack гэх мэтийн тэмдэглэгээнүүд олноор байж харагддаг. Энэ бүхэн
ямар учиртай юм бол?
RIP – Энэ бол
тухайн тоглоомны хувьд тоглоход нэг их "хэрэг болохгүй" зүйлсийг нь
хасаж бэлтгэсэн хувилбар юм. Тухайлбал, тоглоом эхлэхэд гардаг
хөгжүүлэгч, нийтэд түгээгч студи болон компаниудын логог, тоглоомын
эхэнд болон дундуур явдаг кино хэсгүүдийг, бусад орны хэл дээрх дуу
дүрсний файлууд, заримдаа бүр дууг нь хүртэл хассан байдаг. Юуны тулд
ингэдэг вэ гэхлээр мэдээжийн хэрэг хэрэглэгчид том овор хэмжээтэй файлыг
биш бага хэмжээтэй файлыг татахыг илүүд үздэг байх нь. RIP хувилбарыг
ихэвчилэн тухайн нэг тоглоомыг зүгээр л татаж аваад зугаагаа гаргах гэж,
цаг нөгцөөх гэсэн хүмүүс татаж авах нь элбэг байдаг. Мэдээжийн хэрэг
тоглоомыг бүрэн утгаар нь мэдэрье гэвэл RIP-ээс татгалзаж байх хэрэгтэй.
Мөн ийнхүү шахац багцалсан хувилбар нь "portable" буюу шууд тоглох
хэлбэртэй байх нь элбэг.
FULLRIP – Сайн
тал нь гэвэл тоглоомын бүх зүйл нь бүрэн байдаг байх нь. Дуу дүрс , кино
хэсгүүд гээд л. Гэхдээ тэдний чанар нь хангалтгүй буюу муу байх нь
элбэг. Учир нь аль болох тоглоомын хэсгээс хасалгүйгээр хэмжээг нь
багасгахыг зорьдог байна. Үүний тулд кино хэсгүүдийн нягтралыг багасгаж,
зарим дууны чанарыг бууруулах тохиолдлууд байдаг.
Repack – Яг л
Fullrip гэсэн үг. Гэхдээ түүнийг бодвол installer-аар буюу тусгай
суулгах зориулалт бүхий exe файлын тусламжтайгаар суух нь элбэг. Мөн л
хэмжээний хувьд бодит хэмжээнээс харьцангуй бага байдаг бөгөөд дуу,
дүрс, texture-ууд, бусад хэл дээрх файлуудыг хасч, чанарыг нь багасгасан
байх нь олонтаа.
[Дээрх шахаж багцалсан хувилбаруудын хувьд нийтлэг шинж чанарууд
байдаг, энэ нь мэдээжийн хэрэг хууль бус үйл ажиллагаа бөгөөд гол
зорилго нь гэвэл тоглоомын хэмжээг багасгах зорилгоор ийнхүү шахдаг юм.
Мөн задарч суухдаа ёстой л нэг 80 жил болно …. гэхдээ бүгдээрээ биш л
дээ]
CloneDVD – энэ
бол тухайн тоглоомын оригнал бэлдэцийг (CD DVD ISO…) шууд хуулбарласан
хувилбар юм. Гэхдээ энэхүү CloneDVD гэдэг маань бас Sly Software-с
гаргасан нэгэн төрлийн програм юм, мэдээж хамгаалагдаагүй DVD
дискнүүдийг хуулбарлах зориулалттай. Энэ ч утгаараа CloneDVD-үүдийг
татаж авсан хойно дараа нь суулгаж чадахгүй аль эсвэл crack таарахгүй
байх зэрэг асуудлууд олон. Ер нь л CloneDVD-ийг татахгүй байсан нь дээр,
бүр гарцаагүй тохиолдол гараагүй л бол.
ISO, Full – За
та бүхэнд зөвлөхөд, үнэхээр тоглоомыг бүрэн утгаар нь мэдэрье л гэвэл
энэхүү бүрэн хувилбаруудыг нь татаж байх хэрэгтэй. Яахав хэмжээ нь их ч
татсан хойно crack л биш бол ямар нэг асуудал гарах нь тун бага. Энэ мэт
бүрэн хувилбарууд ихэвчилэн ISO өргөтгөл бүхий файлаар байдаг бөгөөд
үүнийг задлахын тулд сүүлийн үеийн WinRAR байхад болно. Гэхдээ, хамгийн
зөв бөгөөд хялбар арга бол Deamon Tools, Magic ISO зэрэг тусгай
програмуудыг ашиглах явдал юм.
Multi9, Multi5 …
– Мөн тоглоомуудаас та дээрх тэмдэглэгээг харсан байх. Энэ бол тухайн
тоглоом хэдэн орны хэлийг дотроо агуулж байгааг илтгэнэ. Тухайлбал
Multi5 гэсэн байвал уг тоглоом тань 5 өөр хэл дээр суух боломжтой гэсэн
үг. Мэдээжийн хэрэг хамгийн түгээмэл хэлүүд байх болно.
Skidrow, Reloaded, RAZOR …
– За тэхээр танд санал болгоход хамгийн найдвартай хувилбарууд бол
мэдээжийн хэрэг дэлхийд зартай хакер крекэруудын өөрсдийн гараар
бэлтгэсэн хувилбарууд байгаа юм. Тоглоом нь бүрэн, дотроо крекийн
хамтаар байх болно. Өөр танд юу хэрэгтэй гэж. Мэдээжийн хэрэг тэд сайтар
шалгаж үзсэний дүнд интернэтэд байрлуулдаг тул асуудал гарах нь тун
бага юм.
<><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><>
Тоглоом татахад юуг анхаарах вэ?
1. Мэдээж дээр бичсэн хувилбаруудыг харгалзаж үзэх хэрэгтэй.
2. Хэрвээ
тоглоомыг татах гэж байвал та эхлээд тухайн тоглоомоо сайтар судлаж
үзэх хэрэгтэй. Хурдан интернэттэй хүмүүс нь ч яахав, жаахан удаан нэттэй
хүмүүс нь цаг заваа үрэн байж татдаг өнөөх нь харин сэтгэлд тань
хүрэхгүй бол муухай шүүдэ. Тэхээр тухайн тоглоомын авсан оноог,
тоглолтын үеийн зураг бичлэгүүдийг үзсэний дүнд татах хэрэгтэй.
Хавтасны нь гоё зурганд хууртаж болохгүйшүүдэ.
3.
Эхлээд та тухайн татах гэсэн тоглоомын тань үзүүлэлтийг компьютерийн
тань хүчин чадал дийлэх эсэхийг сайн харах харах хэрэгтэй.
4.
Аль болох найдвартай сайтнаас, аюулгүй газраас татаж байгаарай. Зүгээр л
вирус, трожан зэрэг дамшигнуудыг хэлж байна лдаа. Гэхдээ зарим үед огт
вирусгүй атал антивирус тань анхааруулга өгдөг бөгөөд үүнд санаа зовних
хэрэггүйэ. Мэдээжийн хэрэг таны татсан зүйл дотор чинь хууль бус файл
агуулагдаж байгаа хэрэг. Crack, keygen, patch … гэх мэт.
5. Татаж
авахаас өмнө тухайн сайтан дээр, тухайн тоглоомын мэдээн дор нь
хүмүүсийн бичиж үлдээсэн сэтгэгдлүүдийг заавал уншиж байх хэрэгтэй.
Тэндээс та уг тоглоом үнэхээр ажиллаж байгаа эсэхийг бас мэдэж болно
шүү.
6. Мөн татахаасаа өмнө олон парттай
тоглоомнуудын хувьд хамгийн эхний болоод сүүлийн, мөн дунд хэсгийн
партуудаас шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь тухайн линкнүүдээс хугацаа нь
дуусаад устсан бол яана.
7. Уг тоглоом тань ямар хэл
дээр байгааг сайн харж байх хэрэгтэй. Англи хэл дээрх тоглоом татлаа
гэсэн чинь Орос, Хятад хэл дээр байвал яана. Гэхдээ та хэл сайтай бол
ямар хаан байна.
8. Хэрвээ та хүүдээ, охиндоо
тоглоом татахыг хүссэн бол ESRB эсвэл PEGI зэрэг олон улсын үнэлгээний
төвөөс өгсөн насны ангиллуудыг нь харгалзаж үзэх хэрэгтэй.
<><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><>
Тоглоом задрах явцад алдаа заавал ….
1. Зарим нэг цөөхөөн сайт дээр тухайн файлыг алдаа
шалгах MD5 хэш кодтой нь оруулсан байдаг, дараа нь та татаж авсан хойно
уг кодтой нь тулгаад үзчихэж бас болох юм шүүдэ.
2.
Олон партаар татсан тоглоомнуудын хувьд байнга нэг шүдний өвчин дагалдаж
байдаг нь эдгээр олон партуудын аль нэгэнд алдаа заах явдал юм. Энэ
тохиолдолд яах вэ?
3. Хамгийн энгийн арга бол, та
тухайн файл дээрээ M2-оо дараад Extract Files … дэд цэсрүү ороод, Keep
BrokeN Files сонголтыг идэвхжүүлээд задлах хэрэгтэй.
4.
Татсан партууд чинь бүгдээрээ адилхан нэртэй байх ёстой шүү. Тухайлбал:
DooM.part1 гэсэн байвал дараагийнх нь бүгд DooM.part2 DooM.part.3 гэх
мэт шаталсан хэлбэртэй байх ёстой.
5. Хэрвээ та олон
толь бүхий газраас (mirror – буюу олон share) татсан бол арай андуураад
өөр хэмжээ бүхий өөр файлууд татсан юм биш байгаа, үүнийг шалгаж үзэх
хэрэгтэй
6. Юун түрүүнд та бүх партуудын хэмжээг
харьцуулж үзэх хэрэгтэй, хамгийн сүүлийнхээс бусад нь бүгд адилхан
хэмжээтэй байх ёстойг анхаарна уу
7. Задалж байх
явцад, тухайлбал 17-р парт дээр алдаа заасан бол энэ яг энэ 17-р хэсэг
алдаатай байна гэсэн үг биш юм. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй бөгөөд
чухам ямар алдаа гарч ирж байна уншиж байх хэрэгтэй
8. Хэрвээ
өөр арга байхгүй бол, ямар нэгэн парт байхгүй байвал тухайн сайтын
админ, нийтлэгчид хандаж хүсэлт тавих хэрэгтэй. Хонь мал тууж байгаа юм
шиг хөөе, хүүш, хаая гэсэн иймэрхүү, бүдүүлэг маягийн сэтгэгдэлд хариу
өгөх дуртай админ байдаггүй юм гэдгийг санаж яваарай. Бүр арга олдохгүй
бол тухайн татаж авсан файлынхаа нэрээр өөр газруудаас хайгаад, заримдаа
торрент файл дотор хүртэл таны хайгаад байгаа нөгөө парт чинь байх
тохиолдол байдаг юм шүү.
<><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><>
Тоглоомоо суулгахдаа юуг анхаарах вэ?
1. Хард дискнийхээ зайг бодолцож тохирсон газарт
суулгах хэрэгтэй. Сүүлийн үеийн тоглоомнууд аймшигтай "томорч" байгаа
шүү хэхэ. Мөн тоглоомын суулгац бүрт суух замыг сонгох сонголт байдаг
болсон.
2. Суулгах үедээ дагалдаж суудаг хэрэггүй
зүйлсийг хасч байх хэрэгтэй, тухайлбал Steam, Punkbuster гээд л … энэ
нэг их асуудал болохгүй л дээ, гэхдээ л үйлдлийн системд тань тодорхой
хэмжээний ачаалал өгнөшүүдэ.
3. Мөн тоглоомыг
суулгахдаа тусад нь фолдер нээж байх хэрэгтэй. Үгүй бол ёстой заваарсан
юм болношүүдээ хэхэ. Хэрвээ нэг дор олон тоглоомыг тэгж суулгаад нэг л
өдөр бүгд ажиллагаагүй болж мэднэ шүү.
4. Ямар хэл дээр суулгах гэж байгаагаа сайтар анхаарч үзвэл зохино.
5.
Тоглоом сууж байх явцдаа гэнэт зогсчихвуу гэмээр таг болчихвол
гаргахаасаа урьтаж тухайн суулгаж буй дискний тань, фолдерын тань хэмжээ
нэмэгдэж буй эсэхийг шинжээрэй.
6. Бүх зүйл дууссан
хойно, crack зөв газар нь хуулах хэрэгтэй. Мэдээж адилхан нэртэй файлыг
дарж хуулна. Юмыг яаж мэдэхэв, дарж хуулахаасаа өмнө тухайн файлыг өөр
газарт хуулж байгаарай, өөрөөр хэлбэл backup хийж байна.
7. Crack Keygen хоёр ялгаатай юм шүү.
8. Тоглоомтой хамт дагалдаж ирдэг DirectX, Framework, гэх мэт чухал програмуудыг заавал суулгаж байх хэрэгтэй.
<><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><>
Тоглоом суусан хойно эхлэхгүй байх.
1. Юун түрүүнд Crack-аа зөв хуулсан эсэхээ шалгаарай.
2.
Таны компьютерт суугдсан үйлдлийн систем тань тохирохгүй байж болно,
энэ тохиолдолд та тухайн тоглоомруу орох exe файл дээр M2-оо дараад
Compatibility цэснээс зохих сонголтыг хийж болно. Гэхдээ энэ тийм ч
найдвартай арга биш л дээ, гэхдээ заримдаа болдог юмаа.
3.
Суугаад тоглоомоо эхлүүлэх үед тань DX гэх мэтийн алдаа зааж байвал та
тухайн тоглоомыг дагалдаж ирсэн DirectX програмыг суулгах хэрэгтэй.
Товчхондоо DirectX гэдэг маань Hardware Software хоёрыг хооронд нь
холбож өгдөг гүүр гээд ойлгочих.
4. Хэрвээ CD-нээс
тоглоом суух үед алдаа заавал, ихэнхдээ энэ бүхэн CD-ний зурагдал
гэмтлээс болсон байдаг. Гэхдээ бид интернэт татацын тухайд ярьж
байгаашүүдээ.
5. Мөн PC-ний тань ямар нэгэн үзүүлэлт хүрэхгүй байх үед алдаа заан гарч ирдэг
6.
Тоглоомруугаа орох болон гарах үед тань, ком тань унтарч, аль эсвэл
BSOD гэгддэг цэнхэр дэлгэц гарч ирж байвал энэ алдаа нь програм эсвэл
техник хангамжийн алинд ч байж болно. Зүгээр л та регистер цэвэрлэдэг
програм татаж аваад PC-ээ цэвэрлэх хэрэгтэй, PC-ний тань залгуур гүйцэт
орсон эсэхийг шалга, ер нь л BSOD маш олон төрлийн шалтгаанаас болж бий
болдог.
…
Энэ мэт маш олон төрлийн алдаа зааж болох бөгөөд,
зүгээр л гарч ирэх бичгийг нь сайтар унших хэрэгтэй. Яагаад бичиж аваад
Google-ээс хайж болохгүй гэж.
<><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><><>
Хэрхэн Windows Live дээр offline account нээх вэ?
Сүүлийн үеийн ихэнх тоглоомнууд нь ийнхүү Windows Live-ийн хамтаар
гардаг болжээ. Асуудал гэвэл та бүртгэлгүй л бол тоглоомоо хадгалж бас
ачааллах боломжгүй байдаг. Гэхдээ уг Live маань дотроо offline account
буюу интернет холболт шаарддаггүй данс нээх сонголттой байдгийг зарим
хүмүүс мэдэггүй юм. Энэ тун энгийн юм шүү:
Үүний тулд та
1. Гарнаасаа HOME товчийг олж дарах хэрэгтэй. Энэ үед дараах цонх гарч ирэх бөгөөд та Create New Profile гэснийг сонгоорой.
2. Одоо та cursor-оо ахиад жаахан доош гүйлгээд create a local profile гэснээр offline account нээж болноо.
Та дурын нэрээр бүртгүүлж болно. Харин дараа нь тоглоомруугаа орох үед чинь Windows Live таны account-руу автоматаар орох болно.
Эх сурвалж: www.gamez.mn