МҮБХ Талх чихэр ХК-тай хамтран "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг цэргийн цолтнуудын барилдааныг оны эхэнд зохион байгуулдаг уламжлалтай билээ. Ирэх ням гараг буюу нэгдүгээр сарын 11-нд болох энэхүү барилдаан өнөө жил аравдахь удаагаа болох гэж байгаа юм.
2006 онд а.а Ш.Тогтохбаяр түрүүлж, а.а Н.Баярмагнай үзүүрлэж, а.а Р.Түвшинбаатар, а.а Б.Соронзонболд нар шөвгөрсөн
2007 онд а.а Ш.Тогтохбаяр түрүүлж, а.а А.Сүмбээ үзүүрлэж, а.а Б.Дамба, а.а Ш.Жаргалсайхан нар шөвгөрсөн
2008 онд а.а Т.Санчир түрүүлж, а.а Б.Соронзонболд үзүүрлэж, а.а Ж.Оргил, а.н Ч.Санжаадамба нар их шөвөгт
2009 онд а.а А.Алтанхуяг түрүүлж, а.а Ч.Баянмөнх үзүүрлэж, а.а А.Сүмбээ, а.а Д.Энхбат нар их шөвөгт
2010 онд ц.а Ч.Санжаадамба түрүүлж, а.а Ж.Чулуунбат үзүүрлэж, а.а Ч.Баянмөнх, а.а Б.Батмөнх нар их шөвөгт
2011 онд а.а Б.Сангисүрэн түрүүлж, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж, а.х.а Р.Пүрэвдагва, а.н Н.Батсуурь нар их шөвөгт
2012 онд а.х.а Ш.Мөнгөнбаатар түрүүлж, а.а П.Бүрэнтөгс үзүүрлэж, а.х.а О.Гантулга, а.а Б.Баатарцол нар их шөвөгт
2013 онд а.х.а А.Алтанхуяг түрүүлж, а.а Э.Ванданцэрэн үзүүрлэж, а.х.а Ч.Батчулуун, а.а Б.Бат-Орших нар их шөвөгт
2014 онд а.а О.Хангай түрүүлж, а.а Н.Адъяабат үзүүрлэж, а.а Б.Суманчулуун, а.х Б.Бат-Өлзий нар их шөвөгт үлджээ. Харин 2015 онд хэн хэн түрүү, үзүүрт үлдэх бол. Та 1-р сарын 11-ний 14 цагаас Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж таавраа бататгаарай.
2015 онд ?
Эх сурвалж: http://undesniibukh.mn