Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

”Милан” хожигдлоо

Италийн Сери А-гийн 17 дугаар тойргийн хүрээнд алдарт "АС Милан" клуб өөрсдийн "Сан Сиро" цэнгэлдэх хүрээлэнд "Сассуоло" клубыг хүлээн авч тоглолоо. Тоглолтын ес дэх минутад эзэн багийн хагас хамгаалагч Поли гоолдон багтаа тэргүүлэл авчирсан.

Гэвч тоглолтын 28 дахь минутад "Сассуоло"-гоос Сансоне гоолдон тооны харьцааг тэнцүүлсэн бол 68 дахь минутад Заза нэгийг нэмсэнээр зочин багийн хожлоор тоглолт өндөрлөсөн юм.

Ингэснээр хожил байгуулсан "Сассуоло" клубын хувьд 23 оноотой болж хүснэгтийн 10 дугаар байрт бичигдсэн бол "Милан"-ы хувьд 25 оноотой хүснэгтийн долдугаар байрт хэвээр үлдлээ.

Б.ХОСОО

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж