Фүкүшимад ургуулсан цагаан будааг хоргүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Фүкүшимад ургуулсан цагаан будааг хоргүй гэж үзлээ

 

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш анх удаа түүний ойр орчмын талбайд ургуулсан цагаан будааг хэрэглэж болохыг зөвшөөрлөө. Цагаан будаанд цацраг идэвхт бодисийн шинжилгээ хийсний дараа ийм дүгнэлт гаргасан талаар Reuters Японы Засгийн газрын мэдээг эх сурвалж болгон дамжуулсан байна.

 

Япончууд өнгөрсөн онд хураасан 360 тонн ургацыг бараг тэр чигт нь шинжилгээнд оруулж үзсэн бөгөөд шинжилгээгээр будааг хэрэглэж болох дүгнэлт гарчээ /Цацраг идэвх нэг кг-д 100 беккерель байх/.

 

"Шаардлагад нийцэхгүй байсан цагаан будааны чанар тогтвортойгоор сайжирч ирсэн нь бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зөв гэдгийн баталгаа боллоо" хэмээн орон нутгийн засгийн төлөөлөгч Цунэаки Унами хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж