Зургаан гишүүн орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Зургаан гишүүн орон нутагт ажиллаж байна

УИХ-ын Тамгын газрын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас гаргасан ирцийн мэдээгээр өнөөдрийн хувьд УИХ-ын 76 гишүүнээс зургаа нь орон нутагт, хоёр нь гадаадад ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ө.Энхтүвшин нар тойрогтоо буюу Хөвсгөл аймагт энэ сарын 27-28-ныг хүртэл ажиллахаар болжээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Х.Жекей нар Архангай аймагт, Р.Раш гишүүн Дундговь аймагт мөн Ц.Шинэбаяр гишүүн Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир АНУ- руу мордоод 15 хонож буй бол УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир Тайваньд ажиллаж байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж, Х.Тэмүүжин нар эрүүл мэндийн улмаас чөлөө авчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж