
Дорнод аймгийн гаалийн газар нь “Ульхан-Майхан”-ны хилийн боомтоор жилд дунджаар 30 гаруй мянган кВт.цаг цахилгаан эрчим хүчийг импортлож тус хилийн боомтод байрлах гаалийн байгууллага, хилийн цэрэг, мэргэжлийн хяналтын газар, гадаадын иргэд харьяатын асуудал эрхлэх албаны хэрэглэгчдийг хангадаг байна.
Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах газар нь ГЕГ- ын харьяа хоёр гаалийн газар, дөрвөн гаалийн хороонд ОХУ-аас хоёр чиглэлээр, БНХАУ-аас зургаан чиглэлээр цахилгаан эрчим хүч импортлох тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар олгоод байгаа ажээ. Тухайлбал, Дорнод дахь гаалийн газар, ОХУ-аас “Ульхан-Майхан”, БНХАУ-аас “Ар хашаат-хавирга”, “Рашаан-сүмбэр”-ийн хилийн боомтуудаар, Сүхбаатар аймаг дахь ”Бичигт”-ийн гаалийн хороо хятадаас “Зүүн хатавч-Бичигт”-ийн хилийн боомтоор цахилгаан импортолдог ажээ. Мөн Завхан аймгийн “Арц суурь” дахь гаалийн хороо оросоос “Цагаан толгой-Арц суурь” хилийн боомтоор, Өмнөговь аймгийн болон Дорноговь аймгийн Сайншанд дахь гаалийн хороод хятадаас “Ганц мод-Гашуун Сухайт”, “Мандал-Ханги”-ийн хилийн боомтоор, Ховд аймгийн Булган дахь гаалийн газар хятадаас “Тайкеншин-Ярант”-ын хилийн боомтоор цахилгаан эрчим хүч импортлон авч байна.
Д.Цээпил