Фото: Владимир Песня / РИА Новости
Москвагийн биржийн арилжаагаар еврогийн ханш 3,5 рублиэр нэмэгдэн, 76 рублиэс давжээ. Даваа гаригт доллар 2,95 рублиэр нэмэгдэн 58,95 рубль, евро 3,2 рублиэр нэмэгдэн 71,86 рубль хүрсэн байв.
Шинэ оны болон Зул сарын баяруудын өдрөөр Төв банк долларын ханшийг 56,24 рублиэр, еврогийн ханшийг 68,37 рублиэр тогтоосон байсан юм.
Нефтийн үнэ буурч байгаа учраас рубль үнээ гээж байна. Brent маркийн үнэ өмнөх даваа гаригийнхаас хямдарч, баррель нь 52 доллараас доогуур арилжаалагджээ. Саудын Араб хоёрдугаар сарын нийлүүлэлтийн үнийг нэмсний дараа ийн үнэ нь унасан байв.
Нефтийн үнийн энэ эрс уналт АНУ-д шинэ орд газрыг нээсэн мэдээний дараа эхэлсэн юм. Фьючерсийн зах зээлийн тоглогчид эдгээр шинэ орд болон Мексикийн булангийн цооногуудаас нефть нийлүүлнэ гэж хүлээж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР