Какүрю Ананд сүй тавьснаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.01.07-нд нийтлэгдсэн

Какүрю Ананд сүй тавьснаа зарлалаа

 

Мэргэжлийн сумогийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа их аварга Какүрю Ананд сүй тавьсан тухайгаа албан ёсоор мэдээлжээ. Харин хуримын товоо хараахан зарлаагүй байна.

Өдгөө 29 настай М.Анандын сүйт бүсгүй нь 23 настай Д.Мөнхзаяа гэх бүсгүй юм байна. Хосууд 2013 онд Улаанбаатар хотод анх танилцаж байсан ба өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Токио хотноо хамт амьдарч эхэлжээ. 71 дэх их аваргын сүйт бүсгүй хөл хүнд бөгөөд ирэх тавдугаар сард амаржих юм байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж