Tonino Lamborghini компанийн Модель 88 Tauri. Фото: Rob Lever / AFP
Люкс ангиллын смартфон үйлдвэрлэгч Tonino Lamborghini Mobile зургаан мянган долларын үнэтэй, модель 88 Tauri смартфоныг танилцууллаа. Лас-Вегасийн ахуйн хэрэглээний цахим төхөөрөмжийн CES-2015 үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх шөнө буюу өчигдөр уг танилцуулга явагдсан тухай Agence France-Presse мэдээлжээ.
Цахим төхөөрөмжийн үнэ буурах хандлагатай байгаа ч Италийн энэ компани хамгийн үнэтэй загварыг бүтээсэн байна. Түүний өмнөх сайжруулсан загварууд дунджаар 4000 ам.долларын үнэтэй. Гэхдээ зах зээлд үүнээс үнэтэй загварыг Vertu компани гаргасан байгаа.
Шинэ моделийн их биеийг зэвэрдэггүй металл, арьсаар бүтээсэн байгаа бөгөөд хоёр сим карт ажиллуулдаг ажээ. Тус компани одоогоор шинэ смартфоноо таван янзын өнгөөр гаргаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР