Оюутолгойн ослын шалтгаан хэзээ тодрох вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ослын шалтгаан хэзээ тодрох вэ?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгой компанийн талбайд энэ сарын 19-нд  ноцтой осол гарч хоёр хүн амь насаа алдсан. Осол гарснаас хойш долоо хоног болж байхад ослын шалтгаан тодорхойгүй байна. Осол гарсан өдөр Өмнөговь аймгаас цагдаа,  прокурор, мэргэжлийн хяналт, эмнэлгийн ажилтнаас бүрдсэн зургаан хүн ослын газарт ажиллаад ирсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй Оюутолгойн ажлын хэсэгт туслалцаа үзүүлэхээр Рио Тинто, Айвенхоу Майнз болон Флюр компанийн аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг ослын газарт хоёр хоног ажиллаж байгаа ч тэдний талаар мөн л мэдээлэл алга байна. Ослын газарт болж буй үйл явцын талаар Оюутолгой компанийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад “Одоогоор шинэ мэдээлэл ирээгүй” гэх хариулт өглөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж