Хоёр хоногийн өмнө МҮОНРТ-ийн захиралаар томилогдсон Ц.Оюундарь өөрийн эрх мэдлийн хүрээнд зарим томилгоог хийж эхэлжээ. Тэрээр юуны түрүүнд өмнөх дарга М.Наранбаатарын томилсон МҮОНТВ-ийн захирал Ц.Лхагвадаш, дэд захирал Ч.Батцэнгэл нарын тушаалыг цуцалсан бол МҮОНТВ-ийн захирлаар Д.Энхтуяаг буцаан томилсон байна.
МҮОНРТ-д өрнөж буй томилгооны асуудалтай зэрэгцэн шинэ дарга Ц.Оюундарийг эсэргүүцсэн хэсэг уран бүтээлчид шүүхэд хандах гэж байгаа тухай мэдээлэл зарим сайтад гарсан байна. Тэд удирдлагын томилгоог Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ. Энэ талаар тус телевизийн зарим уран бүтээлчдээс тодруулахад, “Яг одоогоор хэн, хэн шүүхэд хандах гэж байгаа талаар мэдэгдсэн юм алга” гэсэн хариулт өгч байна. Харин МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарь эл асуудалд “Одоогоор надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга” гэсэн тайлбар өглөө.
Т.ДАРХАН