МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын дарга З.Энхболдтой таарамжгүй харьцаатай болсон зэргээ ярьж, “З.Энхболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчид “Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулахдаа өрсөлдөгчдөө “Сэвтэй дөрөв Өвөрхангайд” гэж хэлнэ гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан” гэх зэргээр ярьсан билээ.
Тэгвэл уг асуудлаар З.Энхболд өөрийн цахим хуудаснаа тайлбар хийж, “Наранбаатар гэгчийн хэвлэлээр тарааж байгаа миний тухай мэдээлэл 100 хувь худлаа гүтгэлэг. Зогсоохгүй байгаа тул арга ядаад цагдаад хандав” хэмээсэн байна.
Б.ЭНХ